Чиг үүрэг
- Home
- Чиг үүрэг
ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын үйл ажиллагаа нь дараахь үндсэн чиглэлтэй байна.
ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ
Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмч, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг юм.
Дотоод аудитын чиглэлээр:
1.1 хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, гэрээг мөрдөж байгаа байдал, хэрэгжилтийн хяналтыг байгууллагын дотоод хяналт болон засаглалд аудит хийх
1.2 төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалт, бүртгэл, зарцуулалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих
1.3 эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр ашигтай байдалд аудит хийх
1.4 орон нутгийн төрийн сангийн үйл ажиллагаанд аудит хийх
1.5 төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээний зарцуулалт, үр ашигтай байдал;
1.6 төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр тусгайлан явуулах аудит
1.7 холбогдох стандартын хүрээнд тодорхойлсон бусад аудит
Санхүүгийн хяналт шалгалтын чиглэлээр:
2.1 төсөв, санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, стандарт, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;
2.2 төсвийн буюу төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагын өглөг, авлагын байдалд хяналт тавих;
2.3 тухайн байгууллагын орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт, төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих;
2.4 Засгийн газрын тусгай зориулалтын сан, төсвөөс олгосон санхүүгийн тусламж дэмжлэг, эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгө, олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газар, байгууллага, иргэдээс олгосон зээл, өгсөн хандив, тусламж, тэдгээртэй адилтгах хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавих;
2.5 Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашгийн байдалд хяналт тавих;
2.6 Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланд хяналт тавих