Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмч, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг юм.

Холбоо барих

Сэлэнгэ аймаг-43080 Сүхбаатар сум Орхон 6 дугаар баг Нутгийн захиргааны II байр 1 давхар 5, 11 тоот

Мэдээ

Сэлэнгэ аймгийн төсөвт байгууллагуудын дундаас анхны Монгол Улсын Мэргэшсэн дотоод аудиторын эрхээ хамгаалсан Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга СХШУАБ Т.Одсүрэн, дотоод аудитор СХШУБ Ц.Уртнасан, дотоод аудитор Х.Батбаатар, Г.Дорждэрэм, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга О.Базаррагчаа нарт Монгол Улсын дотоод аудиторуудын Институтийн Ерөнхийлөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар тушаалаар олгосон Монголын Мэргэшсэн дотоод аудиторын гэрчилгээг өнөөдөр гардуулан өглөө.
Ингэснээр Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын алба нь Монгол Улсын Мэргэшсэн 4-н дотоод аудитортай боллоо.