“Хүүхдийн төлөө – За бол заавал хийе” хөдөлгөөний хүрээнд Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Сэлэнгэ орон сууц ОНӨААТҮГ-ын албан хаагчид Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газартай хамтран хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар:
- Хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал;
- Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зам;
- Гэр бүл, сургууль, гудамж талбай болон цахим орчин дахь хүүхдийн хамгаалал;
- Хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийг эрт илрүүлэх, анхаарах асуудлууд;
- Хүүхдийн эрхийг хамгаалахад иргэн, байгууллага бүрийн оролцоо, хариуцлагын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
Хүүхдийн төлөө хамтдаа анхаарч, хамгаалж, аюулгүй, ээлтэй орчныг бүрдүүлцгээе!
2026.11.11



