Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмч, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг юм.

Холбоо барих

Сэлэнгэ аймаг-43080 Сүхбаатар сум Орхон 6 дугаар баг Нутгийн захиргааны II байр 1 давхар 5, 11 тоот

Мэдээ Үйл явдал

Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон “Сэлэнгэ орон сууц” ОНӨААТҮГ нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газартай хамтран албан хаагчдадаа “Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт зохион байгууллаа

Сургалтаар албан хаагчдад дараах чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өглөө. Үүнд:

  • Хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд мөрдөх;
  • Албан үүргээ шударга, ил тод хэрэгжүүлэх;
  • Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
  • Бэлэг, урамшуулал, хууль бус саналд автахгүй байх;
  • Төрийн хөрөнгө, төсвийг хариуцлагатай зарцуулах;
  • Зөрчил, эрсдэл илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлэх.

ШУДАРГА ЁС — БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ.
АВЛИГАГҮЙ НИЙГМИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!

2026.11.11

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *