«Хүүхдийн төлөө – За бол заавал хийе» үндэсний хөдөлгөөний хүрээнд Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, «Сэлэнгэ орон сууц» ОНӨААТҮГ-ын албан хаагчид Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас зохион байгуулсан «Байгууллага, аж ахуйн нэгжид хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх нь» сэдэвт сургалтад хамрагдлаа.
Сургалтаар хүүхэд хамгааллын бодлогыг байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулж, хамтын гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд тусгах, хэрэгжилтийг төлөвлөх, үнэлэх талаар мэдээлэл өглөө. Мөн ажилтны ажил, гэр бүлийн амьдралын тэнцвэрийг дэмжих, Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр сургалт, нөлөөллийн ажил явуулах арга замыг танилцууллаа.
Хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд байгууллагын орчны эрсдэлийг үнэлж, илэрсэн эрсдэлийг арилгах, хүүхэд эрсдэлт нөхцөлд байж болзошгүй тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлэх үүргийг сургалтаар онцоллоо.

