Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмч, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг юм.

Холбоо барих

Сэлэнгэ аймаг-43080 Сүхбаатар сум Орхон 6 дугаар баг Нутгийн захиргааны II байр 1 давхар 5, 11 тоот

Зөвлөмж Мэдээ Үйл явдал

Компьютерт монгол бичгийн гар суулгах дараалал

1.Language preference -Хэлний тохиргоо. Хэл солих үсэгт дарахад шууд орно.
2. Add language – Хэл нэмэх
3. Traditional Mongolian standard – Хоёр гарч ирнэ. Аль нь ч болно.
4. Хэрэглээний бүх программаа хаана. Ворд, эксэл, поверпойнт зэргийг хэрэглэж байгаа бол түр хаана.
5. Үндсэн гар суусан бол Page Layout – Хуудасны тохиргоо руу орно.
6. Text direction – Бичвэрийн чиглэл рүү орно.
7. Гар идэвхтэй болсон бол Vertical for Mongolian Монгол хэлний босоо чиглэл гэснийг сонгоно.
8. On screen keyboard – Дэлгэц дээр гарын байрлалыг харах товч дараад хаана ямар үсэг байгааг нэг бүрчлэн дарж үзнэ. Шифттэй хослуулж бас үзээрэй.
9. Зарим үсгийн товчлол шифт товчтой хамт дарагдана.
10. Тийн ялгалын нөхцөл гаргахад кирилл е үсэг товч дээр эхэлж дараад ийн, ун, ду гэх мэтээ бичнэ.
11. Гадаад үг бичих бол кирилл “п” байдаг товч дээр дараад хувиргахгүй бичнэ.
12. на, га, нэ, яа гаргах бол кирилл п байдаг товчийг шифттэй дарна.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *