Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмч, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг юм.

Холбоо барих

Сэлэнгэ аймаг-43080 Сүхбаатар сум Орхон 6 дугаар баг Нутгийн захиргааны II байр 1 давхар 5, 11 тоот

Мэдээ Үйл явдал
Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас Сангийн сайдын баталсан нэгдсэн удирдамжийн хүрээнд аймгийн Гаалийн газрын 2024, 2025 оны санхүү төсвийн гүйцэтгэл болон үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг танилцуулж шалгалтыг 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлүүлж байна.
📌Иймд тус байгууллагатай холбоотой санал гомдлоо бидэнд ирүүлнэ үү.
📞Холбогдох утас: 70368808, 70368810, 70368811