Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмч, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг юм.

Холбоо барих

Сэлэнгэ аймаг-43080 Сүхбаатар сум Орхон 6 дугаар баг Нутгийн захиргааны II байр 1 давхар 5, 11 тоот

Мэдээ
  1. 📌 УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас “Үндсэн хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт”-д хийгдэж буй аудитын хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Уулзалтад аймгийн Орон нутгийн өмчийн газар, Төрийн аудитын газар, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын албан хаагчид оролцов.

Уулзалтын үеэр аудитын явцад илэрсэн үндсэн хөрөнгийн бүртгэл, тайлагналын зөрчил, тэдгээрийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэх арга зам, байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, чиг үүргийн уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцлоо.

Мөн аудитын зөрчлийг арилгах, хөрөнгийн бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, зөвлөмжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв.