Монгол Улсын Ёс зүйн хорооноос 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл төрийн албан хаагчийн ёс зүйн «Хамтран ажиллая – Харилцан дэмжье» нөлөөллийн аяныг зохион байгуулж байна. Аяны зорилго нь төрийн албан хаагчдын хамтач байдал, харилцан хүндлэл, хамтын ажиллагааг дэмжиж, байгууллагын ёс зүйн соёлыг төлөвшүүлэхэд оршино.
Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар энэхүү аянд нэгдэж, Ёс зүйн дэд хорооны санаачилгаар дараах ажлуудыг зохион байгуулна:
- Аяны зорилго, агуулгыг нийт албан хаагчдад хамт олны хурлаар танилцуулна.
- Ёс зүйн хорооны 2025 оны 06 дугаар тогтоолоор баталсан аргачлалын дагуу нийт албан хаагчдыг хамруулан ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийн үнэлгээ хийнэ.
- Ёс зүйн хорооноос зохион байгуулах танхимын болон цахим сургалтад албан хаагчдыг хамруулна.
Хяналт шалгалт, аудитын ажил нь шударга, хараат бус байдал, харилцан итгэлцэл дээр тулгуурладаг. Тиймээс бид ёс зүйтэй, эерэг харилцааг өдөр тутмын ажлынхаа соёл болгохыг зорьж байна.
✅ Бие биеэ хүндэлье!
✅ Хамтран ажиллая!
✅ Харилцан дэмжье!
Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын Ёс зүйн дэд хороо


