Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмч, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг юм.

Холбоо барих

Сэлэнгэ аймаг-43080 Сүхбаатар сум Орхон 6 дугаар баг Нутгийн захиргааны II байр 1 давхар 5, 11 тоот

Мэдээ Үйл явдал

🇲🇳 Эх орон, өв соёл, үнэт уламжлал минь бидний бахархал билээ.
Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэн, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, «Монгол бахархлын өдөр»-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
«Эзэнтэй улс мөхдөггүй, эхтэй ус ширгэдэггүй» гэж өвөг дээдэс маань сургасан. Их Эзэнийхээ тогтоосон төрт ёс, хууль цааз, шударга ёсны уламжлалыг өвлөн, төрийн санхүүг ил тод, хариуцлагатай удирдахад хувь нэмрээ оруулах нь бидний эрхэм үүрэг юм.
Ухаан цэлмэг, уужуу бодолтой Монгол хүн бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе!
Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *