Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмч, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг юм.

Холбоо барих

Сэлэнгэ аймаг-43080 Сүхбаатар сум Орхон 6 дугаар баг Нутгийн захиргааны II байр 1 давхар 5, 11 тоот

Мэдээ

📌 АУДИТЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2026 оны дотоод аудитын төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж буй “Төрийн аудитын байгууллагын шийдвэрийн хэрэгжилтэд хийх дотоод аудит”-ын хүрээнд Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газартай хамтран “Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчид хамаарах аудитын шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх уулзалт-хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа.

Тус уулзалт-хэлэлцүүлгээр Төрийн аудитын байгууллагаас аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагуудад өгсөн аудитын дүгнэлт, зөвлөмж, албан шаардлага, төлбөрийн актын хэрэгжилтийн өнөөгийн явц, үр дүн, хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр дүнг сайжруулах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Мөн төрийн аудит болон дотоод аудитын байгууллагын уялдаа холбоо, мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах, аудитын шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналтыг үр нөлөөтэй зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Уулзалт-хэлэлцүүлэг нь аудитын шийдвэрийн хэрэгжилтийг бодитой үнэлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх, санхүү, төсвийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, цаашид ижил төстэй зөрчил давтагдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдлээ.