- 📌 УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас “Үндсэн хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт”-д хийгдэж буй аудитын хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
Уулзалтад аймгийн Орон нутгийн өмчийн газар, Төрийн аудитын газар, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын албан хаагчид оролцов.
Уулзалтын үеэр аудитын явцад илэрсэн үндсэн хөрөнгийн бүртгэл, тайлагналын зөрчил, тэдгээрийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэх арга зам, байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, чиг үүргийн уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцлоо.
Мөн аудитын зөрчлийг арилгах, хөрөнгийн бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, зөвлөмжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв. 
