Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар “Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхэд хамгааллын бодлогоо баталж, хөдөлмөрийн дотоод журамд холбогдох нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Мөн 5 гишүүнтэй Эрсдэлийн хяналтын хороо байгуулж, нийт албан хаагчдад бодлогыг танилцуулан, байгууллагын цахим хуудсанд “Хүүхэд хамгаалал” хэсгийг нээж, холбогдох мэдээллийг байршууллаа.


Түүнчлэн Нутгийн захиргааны II байрны 1 давхарт байрлах 4 байгууллага хамтран байрны орчинд хүүхдэд учирч болзошгүй 12 эрсдэлийг бууруулах 39 арга хэмжээ бүхий хамтарсан ажлын төлөвлөгөөг боловсруулж, батлуулахаар ажиллаж байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал.
☎️ Хүүхэд эрсдэлтэй нөхцөлд байгааг мэдвэл 108 дугаарт нэн даруй мэдээлнэ үү.
Дэлгэрэнгүй: “Хүүхэд хамгаалал” хуудас
#ХүүхдийнТөлөөЗаБолЗаавалХийе