Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмч, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг юм.

Холбоо барих

Сэлэнгэ аймаг-43080 Сүхбаатар сум Орхон 6 дугаар баг Нутгийн захиргааны II байр 1 давхар 5, 11 тоот

Мэдээ Үйл явдал

Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын Эрсдэлийн хяналтын хорооны 2026–2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдлаа. Төлөвлөгөө 7 бүлэг, 39 арга хэмжээтэй. Хороо байгууллагын гадаад, дотоод болон цахим орчны эрсдэлийг хагас жилд нэгээс доошгүй удаа үнэлж, илэрсэн эрсдэлийг тогтоосон хугацаанд арилгана. Анхны үнэлгээг 2026 оны 11 дүгээр сарын 05-ны дотор хийнэ.

Үнэлгээг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/176 дугаар тушаалаар баталсан хяналтын хуудсаар, доорх зааврын дагуу хийнэ.

1. Орчны эрсдэлийн үнэлгээ хийх заавар
1. Орчны эрсдэлийн үнэлгээ хийх заавар
2. Хяналтын хуудас бөглөх заавар
2. Хяналтын хуудас бөглөх заавар
3. Хяналтын хуудас ба фото баримт
3. Хяналтын хуудас ба фото баримт

Дэлгэрэнгүйг байгууллагын цахим хуудасны “Хүүхэд хамгаалал” хэсгээс үзнэ үү.

#ХүүхдийнТөлөөЗаБолЗаавалХийе

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *