Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмч, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг юм.

Холбоо барих

Сэлэнгэ аймаг-43080 Сүхбаатар сум Орхон 6 дугаар баг Нутгийн захиргааны II байр 1 давхар 5, 11 тоот

Мэдээ Үйл явдал

“Хүүхдийн төлөө – За бол заавал хийе” хөдөлгөөний хүрээнд Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Сэлэнгэ орон сууц ОНӨААТҮГ-ын албан хаагчид Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газартай хамтран хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Сургалтаар:

  • Хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал;
  • Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зам;
  • Гэр бүл, сургууль, гудамж талбай болон цахим орчин дахь хүүхдийн хамгаалал;
  • Хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийг эрт илрүүлэх, анхаарах асуудлууд;
  • Хүүхдийн эрхийг хамгаалахад иргэн, байгууллага бүрийн оролцоо, хариуцлагын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
Хүүхдийн төлөө хамтдаа анхаарч, хамгаалж, аюулгүй, ээлтэй орчныг бүрдүүлцгээе!

2026.11.11

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *