Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар “Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхэд хамгааллын бодлогоо баталж, хөдөлмөрийн дотоод журамд холбогдох нэмэлт, өөрчлөлт орууллаа. Мөн 5 гишүүнтэй Эрсдэлийн хяналтын хороо байгуулж, нийт албан хаагчдад бодлогыг танилцуулан, байгууллагын цахим хуудсанд “Хүүхэд хамгаалал” хэсгийг нээж, холбогдох мэдээллийг байршууллаа. Түүнчлэн Нутгийн захиргааны II байрны 1 давхарт байрлах […]
Төрийн аудитын байгууллагаас аймгийн ТЕЗ-ийн харьяа байгууллагуудад хийсэн санхүүгийн тайлангийн аудитын шийдвэрийн хэрэгжилтэд дотоод аудит хийлээ. 2025 онд 134 аудитаар 83 байгууллагад гаргасан 334 шийдвэрийн 85.3% нь хэрэгжсэн бол 1,161.5 сая төгрөгийн шийдвэр хэрэгжээгүй байна.
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын 2024–2025 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийлээ. Хууль, журмын биелэлт 79.7%, 939.7 га талбайд нөхөн сэргээлт хийгдсэн байна. Аудитаар 6 асуудал илрүүлж, зөвлөмж өглөө.
Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2024–2025 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийлээ. 216 эзэмшүүлэх гэрээ хянаж, 103,663.6 мянган төгрөгийн зөрчил илрүүлэн 5 албан шаардлага, 4 зөвлөмж өглөө.
Сэлэнгэ аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх хүрээний байгууллагуудын санхүүгийн ажилтан, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх цахим сургалтыг “АЛТАН БОЛОМЖ” сургалтын төвтэй хамтран зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2024–2025 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийлээ. 434 арга хэмжээний 253 нь үр дүнгүй үнэлэгдсэн, 4,281.1 сая төгрөгийн зөрчил илэрсэн зэрэг 11 асуудал илрүүллээ.
«Сэлэнгэ барилга захиалагч» ОНӨААТҮГ-ын 2024–2025 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийлээ. Байгууллага 138 ажилд хяналт тавьж, орлогын төлөвлөгөөг 154% биелүүлсэн ч 349.4 сая төгрөгийн зөрчил илэрсэн. Аудитаар 2 албан шаардлага, 6 зөвлөмж өглөө.
«Сэлэнгэ үржлийн цөм сүргийн аж ахуй» ОНӨААТҮГ-ын 2024, 2025 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийлээ. Борлуулалтын орлого 29.7%-иар буурч, 2025 онд 4.2 сая төгрөгийн цэвэр алдагдалтай ажилласан бөгөөд 10,788.9 мянган төгрөгийн татварын өртэй байна. Аудитаар 8 асуудал илрүүлж, зөвлөмж өглөө.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2024–2025 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийлээ. 2025 онд 858 хууль зүйн дүгнэлт гаргасан бол 2016–2023 онд байгуулсан 15 хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт тасарсан байна. Аудитаар 2 асуудал илрүүлж, зөвлөмж өглөө.
Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас Сангийн сайдын баталсан нэгдсэн удирдамжийн хүрээнд аймгийн Гаалийн газрын 2024, 2025 оны санхүү төсвийн гүйцэтгэл болон үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг танилцуулж шалгалтыг 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлүүлж байна. Иймд тус байгууллагатай холбоотой санал гомдлоо бидэнд ирүүлнэ үү. Холбогдох утас: 70368808, 70368810, 70368811