Аймгийн Засаг даргын Тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн 2024–2025 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийлээ. 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт 84.3% байгаа ч 8,996.2 сая төгрөгийн төсөл зураг төсөвгүй тусгагдсан зэрэг 7 асуудал илрүүлж, зөвлөмж өглөө.


