Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банктай хамтран “Дотоод аудиторуудыг чадавхжуулах, шинэчлэгдсэн стандарт ба арга зүйгээр хангах сургалт”-ыг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад бүх яамд, аймаг, дүүрэг болон холбогдох агентлагуудын нийт 155 дотоод аудитор оролцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө авсан юм.
Сургалтын үйл ажиллагааг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай нээж үг хэлсэн бөгөөд Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Таехюн Ли болон Азийн хөгжлийн банкны санхүүгийн удирдлагын мэргэжилтэн Б.Дөлгөөн нар мэндчилгээ дэвшүүлж, олон улсын шилдэг туршлага, хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолсон юм.
Энэхүү арга хэмжээнд тус газрын дарга, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Т.Одсүрэн, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Т.Мөнхзул, Санхүүгийн хяналт, шалгалтын мэргэжилтэн Б.Идэрчулуун нар хамрагдлаа.


