Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмч, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг юм.

Холбоо барих

Сэлэнгэ аймаг-43080 Сүхбаатар сум Орхон 6 дугаар баг Нутгийн захиргааны II байр 1 давхар 5, 11 тоот

Хүүхэд хамгаалал

Бид үйл ажиллагаа, орчин, албан хаагчдынхаа үйлдлээс хүүхдэд хор хохирол учрахаас урьдчилан сэргийлж, хүүхдийн эрх, аюулгүй байдал, сайн сайхан байдлыг дэмжих орчин, соёлыг бүрдүүлэхийг эрхэмлэнэ.

Хүүхэд эрсдэлд байгааг мэдвэл

Хүүхдийн эрх зөрчигдсөн, хүчирхийлэлд өртсөн, эсвэл эрсдэлтэй нөхцөлд байгааг мэдсэн, сэжиглэсэн бол бүү хүлээ — нэн даруй мэдээлнэ үү.

Утсаар мэдээлэх

Хүүхдийн тусламжийн 108, Цагдаагийн 102 дугаарт залгана.

Цахимаар мэдээлэх

E-Mongolia, E-Kids-ээр эрсдэл, зөрчлийн талаар мэдээлэх боломжтой.

Байгууллагад мэдээлэх

Манай Эрсдэлийн хяналтын хороонд амаар, бичгээр, цахимаар хандаж болно.

Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан бол 102, 103 дугаарт хандана уу.

Таны мэдээллийг бид хэрхэн шийдвэрлэх вэ

Хороонд ирсэн мэдээллийг бүртгэж, тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.

24 цагийн дотор

Мэдээллийг бүртгэж, Хорооны даргад танилцуулна.

3 ажлын өдрийн дотор

Хүүхэд хамгааллын асуудал хариуцсан эрх бүхий байгууллагад шилжүүлж, эрсдэлийг арилгах арга хэмжээ авна.

Нууцлал

Мэдээлэгч болон хүүхдийн хувийн мэдээллийг зөвхөн шийдвэрлэх зорилгоор, эрх бүхий этгээдэд хүргэнэ.

Мэдээлэгчийг хамгаална

Сайн санааны үндсэн дээр мэдээлэл өгсөн хүний эсрэг хариу арга хэмжээ авах, түүнийг ялгаварлан гадуурхах, дарамт шахалт үзүүлэх, шийтгэл ногдуулахыг хориглоно.

Манай албан хаагчид хүүхэдтэй харилцахдаа

Бүх албан хаагч Хүүхэд хамгааллын бодлоготой танилцсан байна.

МӨРДӨНӨ
  • Хүүхдэд хүндэтгэлтэй, эелдэг харьцаж, насанд нь тохирсон хэлээр ярина
  • Хүүхэдтэй хаалттай орчинд ганцаарчлан байхаас зайлсхийнэ
  • Хүүхдээс мэдээлэл авах бол багш, асран хамгаалагчийг байлцуулна
  • Хүүхдийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг тасалдуулахгүй
ХОРИГЛОНО
  • Хүүхдийг дарамтлах, доромжлох, айлгах, шийтгэх
  • Зөвшөөрөлгүйгээр хүүхдийн зураг, бичлэг авах, нийтлэх, хувийн мэдээллийг задруулах
  • Хүүхдэд зориулалтын бус бэлэг, мөнгө өгөх, хувийн харилцаа үүсгэх
  • Гэрээт ажил, үйлчилгээнд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг ашиглах

Бидний баримтлах зарчим

Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална.

Хүүхдийн эрх ашиг нэн тэргүүнд

Аливаа шийдвэрт хүүхдийн язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавина.

Хүчирхийллийг үл тэвчинэ

Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэл, мөлжлөгийг үл тэвчиж, ялгаварлан гадуурхахгүй.

Урьдчилан сэргийлнэ

Байр, орчин, цахим орчны эрсдэлийг хагас жилд нэгээс доошгүй удаа үнэлж арилгана.

Хариуцлагатай, ил тод

Хэрэгжилтийг жил бүр дүгнэж, үр дүнг албан хаагчдад танилцуулна.

Эрсдэлийн хяналтын хороо

Байгууллагын орчинд хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийг илрүүлж, арилгах, хяналт тавих үүрэгтэй.

ҮүрэгОвог, нэрАлбан тушаал
ДаргаТ.ОдсүрэнСанхүүгийн хяналт, дотоод аудитын газрын дарга
Нарийн бичгийн даргаГ.ДорждэрэмДотоод аудитор
ГишүүнТ.МөнхзулСанхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч
ГишүүнД.ВанчигмааДотоод аудитор
ГишүүнХ.БатбаатарДотоод аудитор

Хороонд хандах

Нарийн бичгийн дарга Г.Дорждэрэм
Утас: 7036-8811
И-мэйл: selenge@sankhuuaudit.se.gov.mn

Хаяг

Сэлэнгэ аймаг-43080, Сүхбаатар сум,
Орхон 6-р баг, Нутгийн захиргааны II байр,
1 давхар, 5, 11 тоот

Яаралтай үед

108 — Хүүхдийн тусламж
102 — Цагдаа · 103 — Түргэн тусламж

Хүүхдийн нэр, хувийн мэдээллийг нууцалж, зөвхөн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ашиглана.