Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмч, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг юм.

Холбоо барих

Сэлэнгэ аймаг-43080 Сүхбаатар сум Орхон 6 дугаар баг Нутгийн захиргааны II байр 1 давхар 5, 11 тоот

Мэдээ Үйл явдал

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО

Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар “Хүүхдийн төлөө За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхэд хамгааллын бодлогоо баталж, хөдөлмөрийн дотоод журамд холбогдох нэмэлт, өөрчлөлт орууллаа. Мөн 5 гишүүнтэй Эрсдэлийн хяналтын хороо байгуулж, нийт албан хаагчдад бодлогыг танилцуулан, байгууллагын цахим хуудсанд “Хүүхэд хамгаалал” хэсгийг нээж, холбогдох мэдээллийг байршууллаа. Түүнчлэн Нутгийн захиргааны II байрны 1 давхарт байрлах […]

Мэдээ

📌 УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас “Үндсэн хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт”-д хийгдэж буй аудитын хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Уулзалтад аймгийн Орон нутгийн өмчийн газар, Төрийн аудитын газар, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Санхүүгийн хяналт, дотоод аудитын […]

Мэдээ Үйл явдал

ТӨРИЙН АУДИТЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДОТООД АУДИТ ХИЙЛЭЭ

Төрийн аудитын байгууллагаас аймгийн ТЕЗ-ийн харьяа байгууллагуудад хийсэн санхүүгийн тайлангийн аудитын шийдвэрийн хэрэгжилтэд дотоод аудит хийлээ. 2025 онд 134 аудитаар 83 байгууллагад гаргасан 334 шийдвэрийн 85.3% нь хэрэгжсэн бол 1,161.5 сая төгрөгийн шийдвэр хэрэгжээгүй байна.

Мэдээ

📌 АУДИТЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2026 оны дотоод аудитын төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж буй “Төрийн аудитын байгууллагын шийдвэрийн хэрэгжилтэд хийх дотоод аудит”-ын хүрээнд Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газартай хамтран “Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчид хамаарах аудитын шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх уулзалт-хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа. Тус уулзалт-хэлэлцүүлгээр Төрийн аудитын […]

Мэдээ Үйл явдал

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДОТООД АУДИТ ХИЙЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын 2024–2025 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийлээ. Хууль, журмын биелэлт 79.7%, 939.7 га талбайд нөхөн сэргээлт хийгдсэн байна. Аудитаар 6 асуудал илрүүлж, зөвлөмж өглөө.

Мэдээ Үйл явдал

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДОТООД АУДИТ ХИЙЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2024–2025 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийлээ. 216 эзэмшүүлэх гэрээ хянаж, 103,663.6 мянган төгрөгийн зөрчил илрүүлэн 5 албан шаардлага, 4 зөвлөмж өглөө.

Мэдээ Үйл явдал

ЦАХИМ СУРГАЛТ

  Сэлэнгэ аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх хүрээний байгууллагуудын санхүүгийн ажилтан, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх цахим сургалтыг “АЛТАН БОЛОМЖ” сургалтын төвтэй хамтран зохион байгууллаа.  

Мэдээ Үйл явдал

БАЯНГОЛ СУМЫН ТӨСВИЙН ТӨВЛӨРҮҮЛЭН ЗАХИРАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДОТООД АУДИТ ХИЙЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Төсвийн төвлөрүүлэн захирагчийн 2024–2025 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийлээ. 434 арга хэмжээний 253 нь үр дүнгүй үнэлэгдсэн, 4,281.1 сая төгрөгийн зөрчил илэрсэн зэрэг 11 асуудал илрүүллээ.

Мэдээ Үйл явдал

«СЭЛЭНГЭ ҮРЖЛИЙН ЦӨМ СҮРГИЙН АЖ АХУЙ» ОНӨААТҮГ-Т ДОТООД АУДИТ ХИЙЛЭЭ

«Сэлэнгэ үржлийн цөм сүргийн аж ахуй» ОНӨААТҮГ-ын 2024, 2025 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийлээ. Борлуулалтын орлого 29.7%-иар буурч, 2025 онд 4.2 сая төгрөгийн цэвэр алдагдалтай ажилласан бөгөөд 10,788.9 мянган төгрөгийн татварын өртэй байна. Аудитаар 8 асуудал илрүүлж, зөвлөмж өглөө.

Мэдээ Үйл явдал

«СЭЛЭНГЭ БАРИЛГА ЗАХИАЛАГЧ» ОНӨААТҮГ-Т ДОТООД АУДИТ ХИЙЛЭЭ

«Сэлэнгэ барилга захиалагч» ОНӨААТҮГ-ын 2024–2025 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийлээ. Байгууллага 138 ажилд хяналт тавьж, орлогын төлөвлөгөөг 154% биелүүлсэн ч 349.4 сая төгрөгийн зөрчил илэрсэн. Аудитаар 2 албан шаардлага, 6 зөвлөмж өглөө.