Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмч, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг юм.

Холбоо барих

Сэлэнгэ аймаг-43080 Сүхбаатар сум Орхон 6 дугаар баг Нутгийн захиргааны II байр 1 давхар 5, 11 тоот

Мэдээ Үйл явдал

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДОТООД АУДИТ ХИЙЛЭЭ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2024–2025 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийлээ. 2025 онд 858 хууль зүйн дүгнэлт гаргасан бол 2016–2023 онд байгуулсан 15 хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт тасарсан байна. Аудитаар 2 асуудал илрүүлж, зөвлөмж өглөө.

Мэдээ Үйл явдал

ГААЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙГДЭХ САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас Сангийн сайдын баталсан нэгдсэн удирдамжийн хүрээнд аймгийн Гаалийн газрын 2024, 2025 оны санхүү төсвийн гүйцэтгэл болон үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг танилцуулж шалгалтыг 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлүүлж байна. Иймд тус байгууллагатай холбоотой санал гомдлоо бидэнд ирүүлнэ үү. Холбогдох утас: 70368808, 70368810, 70368811

Мэдээ Үйл явдал

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДОТООД АУДИТ ХИЙЛЭЭ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн 2024–2025 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийлээ. 2024 онд 25 байгууллагын 14-ийн үнэлгээ зөрүүтэй тооцогдсон зэрэг 8 илрүүлэлт хийж, зөвлөмж өглөө.

Мэдээ Үйл явдал

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТАТВАРЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙГДЭХ САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас Сангийн сайдын баталсан нэгдсэн удирдамжийн хүрээнд аймгийн Татварын газрын 2024, 2025 оны санхүү төсвийн гүйцэтгэл болон үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг танилцуулж шалгалтыг 2026 оны 04 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлүүлж байна. Иймд тус байгууллагатай холбоотой санал гомдлоо бидэнд ирүүлнэ үү. Холбогдох утас: 70368808, 70368810, 70368811   […]

Мэдээ Үйл явдал

ДОТООД АУДИТОРУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ, ШИНЭЧЛЭГДСЭН СТАНДАРТ БА АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ СУРГАЛТ

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банктай хамтран “Дотоод аудиторуудыг чадавхжуулах, шинэчлэгдсэн стандарт ба арга зүйгээр хангах сургалт”-ыг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад бүх яамд, аймаг, дүүрэг болон холбогдох агентлагуудын нийт 155 дотоод аудитор оролцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө авсан юм. Сургалтын үйл ажиллагааг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн […]

Мэдээ Үйл явдал

БҮС, ОРОН НУТГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДОТООД АУДИТ ХИЙЛЭЭ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн 2024–2025 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийлээ. 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт 84.3% байгаа ч 8,996.2 сая төгрөгийн төсөл зураг төсөвгүй тусгагдсан зэрэг 7 асуудал илрүүлж, зөвлөмж өглөө.

Мэдээ Үйл явдал

САЛБАРЫН ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДОТООД АУДИТ ХИЙЛЭЭ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн 2024–2025 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийлээ. Их эрсдэлтэй объектын хяналтын хамралт 30.1%, хяналтгүй 86 объект байгаа зэрэг 5 асуудал илрүүлж, зөвлөмж өглөө.

Мэдээ Үйл явдал

ТӨРИЙН ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДОТООД АУДИТ ХИЙЛЭЭ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн 2024–2025 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийлээ. ERP системд 1,383 эзэнгүй албан бичиг үлдсэн, албан хэрэг хөтлөлтийн 90% нь цаасаар хийгдэж байгаа зэрэг 19 асуудал илэрсэн.

Мэдээ Үйл явдал

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДОТООД АУДИТ ХИЙЛЭЭ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн 2024–2025 оны үйл ажиллагааны үр дүнд дотоод аудит хийлээ. Аудитаар 5 асуудал илрүүлж, бүгдэд нь зөвлөмж өгсөн бөгөөд засаглал, эрсдэлийн удирдлагын төлөвшил 2 дугаар түвшинд байна.