Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмч, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг юм.

Холбоо барих

Сэлэнгэ аймаг-43080 Сүхбаатар сум Орхон 6 дугаар баг Нутгийн захиргааны II байр 1 давхар 5, 11 тоот

Мэдээ Үйл явдал

ГААЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙГДЭХ САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас Сангийн сайдын баталсан нэгдсэн удирдамжийн хүрээнд аймгийн Гаалийн газрын 2024, 2025 оны санхүү төсвийн гүйцэтгэл болон үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг танилцуулж шалгалтыг 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлүүлж байна. Иймд тус байгууллагатай холбоотой санал гомдлоо бидэнд ирүүлнэ үү. Холбогдох утас: 70368808, 70368810, 70368811

Мэдээ Үйл явдал

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ТАТВАРЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙГДЭХ САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас Сангийн сайдын баталсан нэгдсэн удирдамжийн хүрээнд аймгийн Татварын газрын 2024, 2025 оны санхүү төсвийн гүйцэтгэл болон үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийг танилцуулж шалгалтыг 2026 оны 04 дүгээр сарын 09-ны өдрөөс эхлүүлж байна. Иймд тус байгууллагатай холбоотой санал гомдлоо бидэнд ирүүлнэ үү. Холбогдох утас: 70368808, 70368810, 70368811   […]

Мэдээ Үйл явдал

ДОТООД АУДИТОРУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ, ШИНЭЧЛЭГДСЭН СТАНДАРТ БА АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ СУРГАЛТ

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банктай хамтран “Дотоод аудиторуудыг чадавхжуулах, шинэчлэгдсэн стандарт ба арга зүйгээр хангах сургалт”-ыг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад бүх яамд, аймаг, дүүрэг болон холбогдох агентлагуудын нийт 155 дотоод аудитор оролцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө авсан юм. Сургалтын үйл ажиллагааг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн […]

Мэдээ Үйл явдал

МЭНДЧИЛГЭЭ

 Хуучин оноо амжилт бүтээлээр үдэж, шинэ оноо хүсэл мөрөөдлөөр угтаж буй та бүхэндээ баярын мэнд хүргэе.Улиран өнгөрч буй 2025 онд бидэнд итгэл хүлээлгэж, хамтран ажилласан харилцагч  байгууллага болон  хамтын хүч, нэгэн сэтгэлээр хичээсэн албан хаагч та бүхний  хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадвар энэ байгууллагын амин сүнс болж дэвшүүлсэн зорилтоо ханган биелүүлж  ард нь гарч чадлаа.Угтан […]

Мэдээ Хүний нөөцийн ил тод байдал

Сул орон тооны тухай ажлын байрны зар

СУЛ ОРОН ТООНЫ ТУХАЙ ЗАРДотоод аудитор ТЗ-7 ангилал зэрэглэлийн сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлагдлаа. Бүртгэл: 2025 оны 11-р сарын 10-ны 09:00 цагаас  2025 оны 11-р сарын 24-ний 17:00 цагийн хооронд зохион байгуулагдах тул ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.   

Мэдээ Статистик Хүний нөөцийн ил тод байдал

Шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны зар

ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ЗАР-Хугацаа: 2025 оны 10-р сарын 06-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 10-р сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл-Жагсаалтад дурьдсан тухайн байгууллагын цахим хаягаар материалаа илгээнэ үү.