Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмч, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг юм.

Холбоо барих

Сэлэнгэ аймаг-43080 Сүхбаатар сум Орхон 6 дугаар баг Нутгийн захиргааны II байр 1 давхар 5, 11 тоот

Мэдээ

Засгийн газрын 2024 оны 238 дугаар тогтоол

Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, дотоод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2024 оны 238 дугаар тогтоолыг танилцуулж байна. Энэхүү тогтоолыг 2025 оны 01-р сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөнө.

Мэдээ Үйл явдал

Шинэ жилийн мэнд хүргэе!

ТА БҮХЭНДЭЭ АЙЛЧЛАН ИРЖ БУЙ ШИНЭ ОН, ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ Манай хамт олон 2024 онд дэвшүүлсэн зорилтоо ханган биелүүлж Дотоод аудитын хорооны 13 дугаар тогтоолоор байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтээ 99.5 хувийн гүйцэтгэлийн үнэлгээтэйгээр үнэлүүлсэн амжилтаар улиран одож буй 2024 оноо үдэж байна. Ирж буй 2025 ондоо ололт амжилтаа бататгаж, зорьсон, санасан үйлс […]

Мэдээ

Санхүүгийн хяналт дотоод аудитын алба нь мэргэшсэн 4-н дотоод аудитортай боллоо

Сэлэнгэ аймгийн төсөвт байгууллагуудын дундаас анхны Монгол Улсын Мэргэшсэн дотоод аудиторын эрхээ хамгаалсан Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны дарга СХШУАБ Т.Одсүрэн, дотоод аудитор СХШУБ Ц.Уртнасан, дотоод аудитор Х.Батбаатар, Г.Дорждэрэм, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга О.Базаррагчаа нарт Монгол Улсын дотоод аудиторуудын Институтийн Ерөнхийлөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар тушаалаар […]